Ой санамжаа алдахаас олон жилийн өмнө илэрдэг зөнөх өвчний гэнэтийн 6 шинж тэмдэг

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дементийн гэнэтийн зургаан шинж тэмдэг

Дунд насанд тохиолдох хэт түгшүүр болон асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учрах нь зөнөх өвчний (деменци) эрт үеийн дохио байж болохыг эрдэмтэд тогтоожээ. Британийн эрдэмтдийн үзэж буйгаар хэт их сандрал эсвэл анхаарал төвлөрүүлэлтийн асуудал нь тархины үйл ажиллагаа муудаж эхэлсний шинж тэмдэг байж болохыг Daily Mail мэдээлэв.

55-аас дээш насны 5000 насанд хүрэгчдийг 20 гаруй жилийн турш ажигласны үр дүнд мэргэжилтнүүд дунд насанд тохиолдох сэтгэл гутралын өвөрмөц шинж тэмдгүүд болон мэдрэлийн эсийн доройтох өвчний эрсдэл хооронд шууд хамаарал байгааг тогтоосон байна.

The Lancet Psychiatry сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнд зөнөх өвчний өндөр эрсдэлийг илтгэх дараах 6 гол шинж тэмдгийг нэрлэжээ:

  1. Хэт их түгшүүр, зовнил
  2. Анхаарал төвлөрүүлэхэд хүндрэл учрах
  3. Асуудлыг шийдвэрлэхэд саад учрах
  4. Өөртөө итгэх итгэл алдагдах
  5. Бусадтай ойр дотно байхаа болих
  6. Өдөр тутмын ажилдаа сэтгэл ханамжгүй болох

Эдгээр шинж тэмдгүүдийн тав болон түүнээс олон нь илэрч байсан хүмүүс хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт багтсан байна.

Эрдэмтдийн онцолж буйгаар энэхүү судалгаа нь сонгодог шинж тэмдэг болох ой санамж алдагдахаас олон жилийн өмнө өвчний эрсдэлийг тодорхойлох боломжийг эмч нарт олгож байгаа юм. Хэдийгээр энэ өвчин бүрэн эмчлэгддэггүй ч эрт илрүүлснээр амьдралын хэв маягийг өөрчилж, өвчний явцыг удаашруулах боломжтой юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй