Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларч, баасан гарагаас цас орж хүйтэрнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ойрын өдрүүдэд зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар өдрийн температур харьцангуй дулаан байх боловч энэ сарын 13-наас эхлэн цаг агаар муудаж, хүйтний эрч эргэн чангарахаар байна. Тухайлбал, баасан гарагт хойд бүсийн нутгуудаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурах төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөс үзвэл дараах өдрүүдэд цас орох магадлалтай байна:

  • 2-р сарын 12-13: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон төвийн аймгуудын ихэнх хэсгээр.
  • 2-р сарын 14-15: Зүүн аймгуудын нутаг болон Халх голын хөндий орчмоор.
  • 2-р сарын 16-18: Баруун, төв болон говийн аймгуудын зарим нутгаар үргэлжлэн цас орно.

Нийслэл Улаанбаатар хотын хувьд 13-ны баасан гарагт цас орж, хүйтрэх бол баярын өдрүүдээр буюу Гэгээн Валентины өдрөөр хүйтний эрч улам чангарах төлөвтэй байна. Увс нуур, Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус хүрч хүйтрэх бол говийн бүс нутгаар харьцангуй зөөлөн буюу өдөртөө 0-5 градус дулаан байх нь ээ.

Бусад нутгийн хувьд шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градусын хүйтэн жавартай байх тул иргэд хол, ойрын замд гарахдаа дулаан хувцаслаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Ялангуяа 14-ний өдрөөс эхлэн нийт нутгаар хүйтний эрч эрс нэмэгдэхийг анхааруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй