Ойрын тав хоногийн цаг агаар: Ихэнх нутгаар дулаан өдрүүд үргэлжилнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ойрын 5 хоногийн цаг агаар

Ирэх тав хоногт цаг агаар тогтуун байх бөгөөд малчид, тариаланчид, тээвэрчдэд анхаарахуйц мэдээллийг хүргэж байна. 28-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаахан байхаар төлөвлөгджээ.

2025 оны 9 дүгээр сарын 24-ний 20 цагаас 25-ны 20 цаг хүртэл

  • Хур тунадас: Өмнөд хэсгээр үүлшиж, Завханы эх болон Алтайн өвөр говиор бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
  • Салхи: Төвийн нутгаар баруун өмнөөс, бусад газраар баруун хойноос секундэд 5-10 м, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 м хүртэл ширүүснэ.
  • Температур:
    • Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон голын эх, хөндийгөөр шөнөдөө 0…-5°С,
    • Говь, Дарьгангын тал, Халх голын хөндийгөөр +6…+11°С,
    • Бусад нутгаар +1…+6°С,
    • Өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутагт +9…+14°С,
    • Говь, Орхон-Сэлэнгийн сав газраар +21…+26°С,
    • Бусад нутгаар +15…+20°С.

Хот орчмын төлөв:

  • Улаанбаатар: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 м. Шөнөдөө Яармаг-Сонгины хэсгээр 0…-2°С, бусад хэсгээр +3…+5°С, өдөртөө +18…+20°С.
  • Багануур: Бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 м. Шөнөдөө -1…-3°С, өдөртөө +18…+20°С.
  • Тэрэлж: Бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 3-8 м. Шөнөдөө -2…-4°С, өдөртөө +16…+18°С.

2025 оны 9 дүгээр сарын 26-наас 30-ныг хүртэл

26-нд баруун аймгуудын зүүн өмнөд хэсэг, говийн өмнөд бүсээр, 27-нд говийн зүүн хэсгээр, 28-нд Хангайн уулархаг нутгаар, 29-нд говийн зарим газраар бороо орох төлөвтэй. Салхи энэ хугацаанд секундэд 5-10 м орчим байна.

Температурын хувьд:

  • Уулархаг нутаг, голын эх, хөндийгөөр шөнөдөө 0…-5°С, өдөртөө +10…+15°С,
  • Говийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13°С, өдөртөө +21…+26°С,
  • Бусад нутгаар шөнөдөө +2…+7°С, өдөртөө +16…+21°С дулаан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй