“Рио-2016” олимпын наадмын аварга, Японы алдарт жүдочин Машүү Бейкер Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тэрбээр Увс аймагт жүдогоор хичээллэдэг хүүхэд, багачуудад зориулсан сургалт, дадлагад оролцох бөгөөд сургалт семинар нь нэг долоо хоногийн турш үргэлжлэх юм.
Машүү Бейкер нь Монгол Улсын дархан аварга, жүдо бөхийн ОУХМ, МУГТ Н.Батсуурийн урилгаар манай улсад иржээ. Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн жүдоч хүүхэд, залуусын ур чадварыг ахиулах, олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
Монголын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй уг сургалтаар олимпын аварга дараах туршлагаа хуваалцах юм:
- Олимп, дэлхийн дэвжээнээс хуримтлуулсан үнэтэй туршлага, техник, барилдааны ухаанаасаа хүүхэд багачуудад зааж сургана.
- Монгол Улсын ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулж, залуу тамирчдын урам зоригийг сэргээнэ.
- Олон улсын түвшний бэлтгэл сургуулилтын арга барилыг орон нутгийн тамирчдад таниулж, ур чадварыг нь бататгана.