Өмнөд Солонгосын парламент сургуулийн орчинд хичээлийн үеэр ухаалаг гар утас болон бусад төхөөрөмж ашиглахыг хориглох хуулийг баталлаа.
Шинэ журам нь 2026 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн зорилго нь сурагчдын суралцах цагийг дэмий үрэхээс сэргийлж, сурлагын амжилтыг хамгаалах юм. Хууль тогтоогчид, багш, эцэг эхчүүдийн зүгээс гар утасны хэрэглээ хүүхдийн анхаарлыг сарниулж, хичээлдээ төвлөрөхөд саад болдог гэсэн байр суурь давамгайлсан байна.
Лхагва гарагийн хэлэлцүүлгийн үеэр парламентын 163 гишүүний 115 нь санал өгч дэмжжээ.
Олон улсын жишиг
- Бүрэн хориглосон улсууд: Итали, Нидерланд, Хятад
- Хэсэгчилсэн хориг: Франц, Финланд (голчлон бага сургуулийн хүрээнд)
Ингэснээр Өмнөд Солонгос нь гар утасны хэрэглээг хуульчилж хориглосон дэлхийн цөөн улсын нэг болж байна.
Судалгааны дүн
2024 онд хийгдсэн судалгаагаар тус улсын 51 сая хүн амын дөрөвний нэг орчим нь гар утаснаас хэт хамааралтай болох нь тогтоогджээ.
- 10–19 насны хүүхдүүдийн дунд энэ үзүүлэлт 43 хувьтай байсан нь хамгийн өндөр түвшинд тооцогдож байна.