Өмнөд Солонгосын нэгэн жижиг тосгонд сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа хүүхэд мэндэлсэн баярт үйл явдал тохиолоо. Энэ тухай Good News Network агентлаг мэдээлэв.
Энэхүү үйл явдал Хонсон хошууны Ынха-мён (Eunha-myeon) дүүрэгт болсон бөгөөд нутгийн иргэн болон Камбож улсаас ирсэн цагаач эмэгтэй хоёрын гэр бүлд хүү мэндэлжээ. Шинэ хүн мэндэлсэнд нутгийн иргэд туйлын баяртай байгаа бөгөөд тосгоны төв гудамжинд баяр хүргэсэн тусгай самбар хүртэл байрлуулсан байна.
Орон нутгийн удирдлагууд энэхүү үйл явдлыг “онцгой бэлэг” хэмээн нэрлэжээ. Учир нь тус тосгоны хүн ам сүүлийн жилүүдэд эрс цөөрч, 2,600-гаас 2,000 хүрэхгүй болж буураад байсан юм.
Үүнтэй зэрэгцэн өөр нэгэн таатай мэдээ дуулдсан нь тус суурингийн цорын ганц сургуульд дөрвөн шинэ сурагч элсэн орсон явдал байв. Ингэснээр тус сургуулийн нийт сурагчдын тоо 17 болж нэмэгджээ. Тосгоны захирагч эмэгтэй хэлэхдээ, залуу гэр бүлүүдийг татах, суурьшуулахын тулд хүүхэдтэй өрхүүдийг дэмжих бодлогоо улам бүр эрчимжүүлнэ гэдгийг онцоллоо.