Өмнөд Солонгосын тагнуулын алба: БНАСАУ-ын залгамжлагчийг тодруулав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ким Чжу Э

Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба (NIS) БНАСАУ-ын удирдагчийн охин Ким Жү Э-г залгамжлагчаар томилох үйл явц албан ёсоор эхэлсэн гэж үзэж байна. Тагнуулын байгууллагын энэхүү дүгнэлтийг Өмнөд Солонгосын парламентын гишүүд Yonhap агентлагаар дамжуулан мэдээлснийг Medee.news уламжиллаа.

Тагнуулын алба Ким Жү Э-г Армийн өдөр, Кымсусан нарны ордонд зочлох зэрэг улс орны чухал арга хэмжээнүүдэд тогтмол оролцож байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн тэрээр улс төрийн зарим асуудлаарх хэлэлцүүлэгт ч оролцож эхэлсэн байна. Өмнө нь тус алба охиныг “залгамжлагчийн сургалтад хамрагдаж байна” гэж тодорхойлдог байсан бол одоо “залгамжлагчаар томилогдох шатандаа байна” гэх илүү тодорхой томьёоллыг ашиглаж эхэлжээ.

Ким Жү Э-г 2013 онд төрсөн гэж таамаглаж байгаа бөгөөд Ким Чен Ын болон түүний гэргий Ри Соль Жү нар өөр нэг том хүү, мөн хүйс нь тодорхойгүй бага хүүхэдтэй болохыг тагнуулын алба тогтоосон байна.

Гэсэн хэдий ч зарим шинжээчид болон албаны хүмүүс Ким Жү Э-г удирдагч болох боломжид эргэлзэж байгаа аж. Үүнд Хойд Солонгосын эрх мэдлийн хатуу бүтэц, 41 настай Ким Чен Ын харьцангуй залуу байгаагаас гадна түүний биеийн байдал тогтвортой байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй