«One Championship» холбооны холимог тулааны аварга цол хүртсэн Б.Энх-Оргилын үзүүлсэн амжилтыг нь үнэлж, MGL-1 холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч асан, «New Happy» компанийн захирал У.Тулгаболд түүнийг хоёр өрөө байрны түлхүүрээр урамшуулсан талаар Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэлжээ. Тэрхүү мэдээлэлд байр гардуулж байгаа агшны зургийг ч хавсаргасан байсан бөгөөд зургуудыг Narantungalag Jadambaa хаягнаас авсан болохыг онцолсон байна.
«One Championship» 2026 оны тулааны календарь
Холбоотой мэдээлэл дурдахад, «One Championship» холбоо 2026 онд зохион байгуулах тулааны урьдчилсан хуваариа нийтэд зарлаад байна. Шинэ улиралд нийт 70 гаруй тулаан хийхээр төлөвлөсөн бөгөөд хэд хэдэн томоохон ивэнтүүдийн товыг тодорхой болгон зарлажээ.
Тодруулбал, «One 175» дугаартай тулааныг ирэх оны дөрөвдүгээр сарын 29-нд Япон улсын Токио хотод зохион байгуулахаар болсон бол «One 174» ээлжит ивэнтийг мөн дөрөвдүгээр сарын 3-нд хийхээр товлосон ч яг аль хотод болох нь одоогоор нууц хэвээр байна. Үлдсэн ихэнх тулааныг Тайландын Бангкок хотод зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд зургаадугаар сарын 29-нд болох нэгэн онцгой тулааныг АНУ-ын Денвер хотноо хийхээр шийдвэрлэснийг холбооноос мэдэгджээ.
