Өнөөдөр “Дэлхийн цоохор ирвэсийг хамгаалах өдөр” тохиож байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы шийдвэрийн дагуу жил бүрийн арваннэгдүгээр сарын 23-ныг “Дэлхийн цоохор ирвэсийн өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Энэхүү өдөр нь дэлхий дахинд энэ нэн ховор, үзэсгэлэнт амьтныг хамгаалах, экосистемийн үнэ цэнийг ухааруулах зорилготой юм.

Монгол орны уулс, хяр, хад асганд амьдардаг цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн гол төлөөлөгч бөгөөд дэлхийн хэмжээнд ердөө 12 оронд л амьдардаг. Энэ амьтан нь сүүлийн жилүүдэд байгаль орчны өөрчлөлт, хүний нөлөөллөөс шалтгаалан ховордсон зүйлийн тоонд багтаж байна.

Олон улсын байгаль хамгаалагчдын тооцооллоор дэлхийд нийтдээ 4000 гаруй цоохор ирвэс бий. Үүнээс хамгийн их буюу 2500 орчим нь БНХАУ-д, харин Монгол Улсад 2020 онд хийсэн судалгаагаар 1000 гаруй ирвэс бүртгэгджээ. Энэ нь манай улсыг дэлхийд хоёрдугаарт оруулж байгаа юм.

Монгол орны цоохор ирвэсийн нийт тархалт ойролцоогоор 103,000 км² бөгөөд дараах бүс нутгуудад төвлөрдөг:

  • Монгол Алтай
  • Говь-Алтай
  • Алтайн өвөр говь
  • Хангай
  • Хөвсгөлийн уулархаг бүсүүд

Эдгээр бүс нутагт ирвэсийн нягтшил харилцан адилгүй байдаг бөгөөд тус бүрийн онцлог экосистем нь ирвэсийн амьдрах орчныг бүрдүүлдэг.

Монгол Улс нь “Дэлхийн цоохор ирвэс ба түүний экосистемийг хамгаалах” олон улсын санаачилгын хүрээнд цоохор ирвэсийн тархалт, тоо толгой, хамгаалалтын судалгааг бүрэн хийж дуусгасан анхны улс болсон нь бахархалтай амжилт юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй