Home Нийгэм Өнөөдөр — Олон улсын Гэр бүлийн өдөр

Өнөөдөр — Олон улсын Гэр бүлийн өдөр

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Олон улсын Гэр бүлийн өдөр

Жил бүрийн тавдугаар сарын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” хэмээн тэмдэглэх шийдвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас гаргаснаас хойш 32 жил өнгөрч байна. Монгол Улсын хувьд 2003 онд батлагдсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн хүрээнд уг өдрийг 22 дахь жилдээ албан ёсоор тэмдэглэж байна.

Гэр бүл нь аливаа нийгмийн үндсэн нэгж бөгөөд энэхүү өдөр нь гэр бүлийн үнэт зүйл, үүрэг хариуцлага, ач холбогдлыг онцлон харуулж, дэлхийн улс орнуудад гэр бүлүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулах зорилготой юм.

2025 оны уриа:
“Гэр бүлд чиглэсэн бодлого нь тогтвортой хөгжилд хүрэх зам: Нийгмийн хөгжлийн хоёрдугаар дэлхийн дээд хэмжээний уулзалт руу”

Энэхүү уриа нь гэр бүлийг зөвхөн хувь хүний амьдралын суурь төдийгүй, нийгмийн тогтвортой хөгжилд хүрэх түлхүүр хэмээн харж, гэр бүлийн төлөө баримтлах бодлогын ач холбогдлыг онцолж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.