Нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор хэрэгжүүлж буй тэгш, сондгойгоор ангилсан хязгаарлалт өнөөдөр буюу 2025 оны 9-р сарын 16-нд үргэлжилж байна.
- 08:00–20:00 цагийн хооронд зөвхөн улсын дугаарын тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Энэ зохицуулалт өнөөдөр 20:00 цагт дуусна.
Маргаашаас буюу 9-р сарын 17-ны Лхагва гарагаас эхлэн хуучин горим буюу улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлах журам эргэн хэрэгжинэ.
Хязгаарлалтын журам:
- 1, 6 – Даваа гарагт
- 2, 7 – Мягмар гарагт
- 3, 8 – Лхагва гарагт
- 4, 9 – Пүрэв гарагт
- 5, 0 – Баасан гарагт
Эдгээр дугаартай автомашинууд өглөөний 08:00–20:00 цагийн хооронд дараах бүсэд хөдөлгөөнд оролцохыг хориглоно:
- 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар,
- Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх зам.
Бямба, Ням гариг болон бүх нийтийн амралтын өдрүүдэд уг хязгаарлалт үйлчлэхгүй.
Тэгвэл маргааш буюу Лхагва гарагт 3 эсвэл 8-аар төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцох боломжгүй гэдгийг ЗХУТ-аас тодотголоо.