Өнөөдрийн зүг, цаг, хийморийн зурхай (11 сарын 24)

by Уянга Эрдэнэбилэг
0 comments

Аргын тооллын 2025 оны 11 дүгээр сарын 24, Сумьяа гараг, билгийн тооллын 4, суулга одтой, улаагчин тахиа өдөр тохиож байна. Наранд мандах цаг 08:11, жаргах цаг 17:06 юм.

Энэ өдөр үхэр, могой жилтэй хүмүүст аливаа ажил үйлсээ эхлүүлэхэд зохистой, од гаригийн энерги эерэг нөлөөтэйд тооцогдоно.

Өдөрт хийхэд сайн үйлс

Эл өдөр дараах төрлийн ажлыг хийхэд сайн гэж зурхайд буужээ.

  • Эмчилгээ, эмнэлгийн үйлчилгээ авах
  • Хагалгаа хийлгэх, биеийн тамир, хүч тэнхээг сэргээх
  • Угаал үйлдэх, бие махбодоо цэвэршүүлэх
  • Гэр барих, бүрэх, засварлах

Харин дараах ажлыг хойшлуулахыг зөвлөсөн байна.

  • Мод, бут сөөг суулгах
  • Маш нарийн, нягт хэлэлцээр, зөвлөгөөн хийх

Өдрийн сайн цагууд

Өнөөдрийн сайн цаг нь:

  • Хулгана
  • Бар
  • Туулай
  • Морь
  • Хонь
  • Тахиа цаг

эдгээр цагт чухал ажил, гарын үсэг зурах, замд гарах, шинэ зүйл эхлүүлэхэд өлзийтэй гэж үздэг.

Зүг, хийморь, үс засуулах ёсон

  • Хол замд явах, ажил хэрэг амжуулах гэж буй хүн баруун хойш зүг мөрөө гаргавал зохистой.
  • Үсээ шинээр засуулах, үргээлгэхэд өнөөдөр сайн. Үсээ засуулавал биеийн хүч, хийморь сэргэж, тэнхээ сайжирна хэмээн бэлгэддэг.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй