OpenAI ChatGPT Images-ийг илүү хурдасгаж, ажлын интерфэйсээ шинэчиллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ChatGPT

OpenAI компани зураг үүсгэгч ChatGPT Images-ийн сайжруулсан хувилбарыг гаргалаа.

Шинэчлэлт 2025 оны 12-р сарын 16-ны өдөр гарсан бөгөөд хөгжүүлэгчид зураг үүсгэх явцыг мэдэгдэхүйц хурдасгасан байна. Компанийн мэдээлснээр, зураг үүсгэгч нь өмнөхөөсөө 4 дахин хурдан болжээ. Үүнээс гадна ажлын интерфэйс өөрчлөгдсөн бөгөөд хэрэглэгчид зургийнхаа өөрчлөх шаардлагатай хэсгийг сонгох боломжтой болсон байна. Ингэхдээ зураг үүсгэгч нь ажлын үндсэн хэсгийг хэвээр хадгалж, зөвхөн заасан хэсгийг нямбайлан өөрчлөх ёстойг тус компани онцолжээ.

ChatGPT Images-д бэлэн загвар, стилүүдтэй ажиллах сценарийн жагсаалт нэмэгдсэн байна. Гэхдээ мэдээлэл нийтлэгдэх үед уг засварлагч нь бүх хэрэглэгчдэд хараахан нээлттэй болоогүй байсан юм. OpenAI нь үнэ төлбөргүй ашигладаг хэрэглэгчдийг оролцуулан хэрэглэгчдийн жагсаалтаа аажмаар өргөжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн API дээр энэхүү шинэчлэлтийг GPT Image 1.5 гэж тэмдэглэх ажээ.

ChatGPT Images

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй