Орчин үеийн Монгол уран зохиол Чех хэлнээ орчуулагдлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Plav

Монгол Улс ба Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Прага дахь Монгол Улсын Элчин сайдын яам, “Plav” сэтгүүл болон Карлын их сургуулийн Монгол судлалын төв хамтран тусгай дугаар гаргажээ. Энэ дугаар нь орчин үеийн монгол уран зохиолыг чех хэлнээ орчуулсан бүтээлүүдэд зориулагдсан юм.

Чех уншигчдад монгол зохиолчдын дуу хоолой хүрнэ

Тус сэтгүүлийн шинэ дугаарт Цэндийн Дамдинсүрэн, Далхаагийн Норов, Рэнчиний Чойном, Лувсандоржийн Улзийтугс, Гун-Аажавын Аюурзана зэрэг орчин үеийн нэртэй монгол зохиолчдын бүтээлүүдийг орчуулан нийтэлжээ. Орчуулгыг Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, оюутнууд болон судлаачид хамтран гүйцэтгэсэн байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Чехийн уншигчдад монгол соёл, уран зохиолтой эх хэлээрээ танилцах шинэ боломж нээж өгч байна.

“Plav” сэтгүүлийн онцлог

“Plav” сэтгүүл нь Чехийн зах зээлд өргөн танигдаагүй гадаадын уран зохиолыг уншигчдад хүргэдэг уран зохиолын тусгай хэвлэл юм. Тус сэтгүүлийн дугааруудыг Чех Улсын томоохон нийтийн номын сангуудад түгээдэг бөгөөд цахимаар www.svetovka.cz/archiv хаягаар ч худалдан авах боломжтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй