“Орфей” театр Ф.М. Достоевскийн “Гэм зэм” жүжгийг дахин тайзнаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Орфей” театр Ф.М. Достоевскийн “Гэм зэм” жүжгийг дахин тайзнаа

Сонгодог уран бүтээлийг дахин үзэгчдэд хүргэнэ

“Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театр энэ онд таван жилийн ойгоо тэмдэглэж байна. Театрын уран бүтээлчид өнгөрсөн хугацаанд дэлхийн сонгодог уран зохиолоос сэдэвлэсэн олон бүтээлийг амжилттай тайзнаа амилуулжээ. Үүнд:

  • Германы суут зохиолч И.В. Гётегийн “Фауст”
  • Оросын Ф.М. Достоевскийн “Гэм зэм”
  • АНУ-ын Жон Патрикийн “Опал”
  • Английн Жорж Оруэллийн “1984”
  • Хятадын Үй Хуагийн “Амьдрахуй” зэрэг жүжгүүд багтдаг.

Театрын сор бүтээлүүдийг дахин тайзнаа

2025 онд “Орфей” театр өмнө нь тоглосон уран бүтээлүүдээсээ шилдэг сор бүтээлүүдийг дахин үзэгчдэд хүргэж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд гуравдугаар сард “Амьдрахуй”, дөрөвдүгээр сард “1984” жүжгүүдийг амжилттай дахин тоглосон бол энэ удаад Оросын уран зохиолын сонгодог бүтээл “Гэм зэм” жүжгийг дахин тайзнаа толилуулах гэж байна.

Тоглолтын тов

“Гэм зэм” жүжгийг арваннэгдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд ердөө дөрөвхөн удаа тоглоно. Энэ бол үзэгчдэд Ф.М. Достоевскийн гүн ухаант зохиолыг орчин үеийн постдрамын хэлбэрээр дахин мэдрэх онцгой боломж юм.

Жүжгийн тасалбарыг Ticket.mn цахим хуудаснаас худалдаж авах боломжтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй