Орон сууцны 1м² үнэ Сүхбаатарт 5.9 сая төгрөгт хүрлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Орон сууцны үнэ

Үндэсний статистикийн хороо 2025 оны арваннэгдүгээр сарын орон сууцны үнийн индексийн мэдээллийг нийтэлжээ. Тус мэдээллээр шинэ орон сууцны 1 м² талбайн улсын дундаж үнэ 4.97 сая төгрөг болсон бөгөөд хамгийн өндөр үнэ Сүхбаатар дүүрэгт 5.9 сая төгрөгөөр бүртгэгдсэн байна.

Шинэ орон сууцны үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөлт хамгийн өндөр нь Сонгинохайрханд 6.9 хувь буюу 224.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт байлаа. Харин өсөлт хамгийн бага нь Чингэлтэйд 0.2 хувь буюу 8.0 мянган төгрөгөөр өссөн байна.

Шинэ орон сууцны 1 м² үнэ (дүүргээр):

  • Сүхбаатар: 5.9 сая төгрөг
  • Хан-Уул: 4.96 сая төгрөг
  • Чингэлтэй: 4.93 сая төгрөг
  • Баянзүрх: 4.58 сая төгрөг
  • Баянгол: 4.57 сая төгрөг
  • Сонгинохайрхан: 3.47 сая төгрөг

Хуучин орон сууцны хувьд 2025 оны арваннэгдүгээр сард 1 м² талбайн улсын дундаж үнэ мөн 4.97 сая төгрөг болж, хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэгт 5.95 сая төгрөгөөр тогтжээ. Жилийн өсөлтөөр Хан-Уул дүүрэг 18.8 хувь буюу 878.7 мянган төгрөгөөр хамгийн их нэмэгдсэн бол Баянгол дүүрэг 10.2 хувь буюу 378.2 мянган төгрөгөөр хамгийн бага өсөлттэй байна.

Хуучин орон сууцны 1 м² үнэ (дүүргээр):

  • Сүхбаатар: 5.98 сая төгрөг
  • Хан-Уул: 5.56 сая төгрөг
  • Чингэлтэй: 5.21 сая төгрөг
  • Баянзүрх: 4.97 сая төгрөг
  • Баянгол: 4.00 сая төгрөг
  • Сонгинохайрхан: 3.28 сая төгрөг

Туршилт тооцоогоор 2025 оны арваннэгдүгээр сард орон сууцны сарын түрээсийн дундаж үнэ 1 өрөө 1.35 сая, 2 өрөө 1.98 сая, 3 өрөө 3.01 сая төгрөг байна. Эдгээр тоо нь өрөөний тоо нэмэгдэх тусам түрээсийн дундаж дүн огцом өсөж байгааг харуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй