Орос болон Украин улсууд Арабын Нэгдсэн Эмират Улсад явуулсан хэлэлцээнийхээ дараа гурван үндсэн асуудлаас болж “мухардалд орсон” тухай Politico хэвлэл мэдээллээ. Medee.news сайтын дамжуулснаар талуудын дунд шийдэлд хүрч чадахгүй байгаа гол асуудлуудад дараах зүйлс багтаж байна:
- Нутаг дэвсгэрийн асуудал: Хоёр улс газар нутгийн маргаантай асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байна.
- Аюулгүй байдлын баталгаа: Украины ирээдүйн аюулгүй байдлыг хангах баталгааны асуудал мухардалд орох нэг шалтгаан болжээ.
- Гал зогсоох хугацаа: Гал зогсоох дэглэмийг хэлэлцээр байгуулахаас өмнө эсвэл дараа нь нэвтрүүлэх эсэх дээр талууд зөрчилдөж байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Марко Рубио мэдэгдэхдээ, Америкийн тал Москва болон Киевийн байр суурийг ойртуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцолсон байна.