Table of Contents
Оросын эдийн засгийн гол багана болсон газрын тосны олборлолт ойрын хэдэн арван жилд огцом буурч, стратегийн эрсдэл үүсэх болсныг тус улсын Байгалийн нөөцийн сайд Александр Козлов анхаарууллаа. Тэрбээр Төрийн Думд илтгэл тавих үеэрээ Оросын газрын тосны батлагдсан нөөц ойролцоогоор 26 жилийн хэрэглээг л хангах хэмжээтэй үлдсэн гэж мэдэгдсэн байна.
Батлагдсан нөөц — боломж ба хязгаар
- Одоогийн батлагдсан нийт нөөц: 31 тэрбум тонн
- Эдийн засгийн хувьд үр ашигтай нөөц: 13 тэрбум тонн
- Жилийн олборлолтын хэмжээ: 500 сая тонн
- Үүн дээр нэмэгдээд, батлагдаагүй 95 тэрбум тонн газрын тосны орд байж болзошгүй ч, Козловын тайлбарласнаар тэдгээр нь техникийн хувьд олборлоход хүндрэлтэй бүс нутагт байрладаг байна.
Эрчим хүчний стратеги: Уналтын дохио
ОХУ-ын Засгийн газраас баталсан 2050 он хүртэлх эрчим хүчний стратегид дараах өөрчлөлтүүд тусгагджээ:
- Одоогийн олборлолт: 530–540 сая тонн/жил
- 2036 он: 477 сая тонн
- 2050 он: 287 сая тонн
Харин газрын тосны экспорт 2025 оны 234 сая тонноос:
- 2036 онд: 134 сая тонн
- 2050 онд: 79 сая тонн болж 3 дахин буурах тооцоо гарсан байна.
Харин хамгийн муу хувилбараар буюу өрнөдийн хориг, ногоон шилжилтийн нөлөөгөөр:
- 2050 онд олборлолт: 171 сая тонн
- Экспорт: 0 тонн — тэгтэй тэнцэх магадлалтай гэж үзжээ.
Технологийн хараат байдал — үндсэн саад
Орос газрын тосны олборлолтын тогтвортой байдал, өсөлтийг хадгалахад хамгийн том сорил нь гадаад технологид өндөр хамааралтай байгаатай холбоотой.
- Өрөмдлөгийн тоног төхөөрөмж,
- Олборлолтын программ хангамжийн 90%,
- Уул уурхайн техник хэрэгслийн 50%,
- Геофизикийн төхөөрөмжийн 30% – бүгд гадаад импортоос хамааралтай хэвээр байна.
Харин хамгийн бага хараат байдалтай салбарууд нь:
- Төмрийн хүдрийн хайгуулын төхөөрөмж (20%)
- Худгийн геофизикийн төхөөрөмж (10%) юм.
Дүгнэлт
Газрын тосны олборлолтод өндөр төвшний хөрөнгө оруулалт, технологийн хараат бус байдлыг хангахгүй тохиолдолд Оросын эрчим хүчний салбар 2050 оноос өмнө ноцтой доройтох эрсдэлтэй болж байгаа талаар тусгай баримт бичигт анхааруулжээ. Оросын хувьд дэлхийн зах зээл дээрх байр сууриа хадгалахын тулд 1,500 гаруй төрлийн тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай болоод байна.