Оросын уран гулгалтын тамирчид 1960 оноос хойш анх удаа Өвлийн Олимпын наадмаас ямар ч медаль хүртэж чадсангүй. Италид болж буй 2026 оны Олимпын наадамд ОХУ-аас Аделия Петросян болон Пётр Гуменник нар оролцсон юм.
Аделия Петросян эмэгтэй ганцаарчилсан төрөлд зургадугаар байр эзэллээ. Этери Тутберидзегийн шавь тэрээр богино болон чөлөөт үзүүлбэрийн нийлбэр дүнгээр шүүгчдээс 214.53 оноо авсан байна. Чөлөөт үзүүлбэрт нь шүүгчид 141.64 оноо өгчээ. Орос охин чөлөөт үзүүлбэрийнхээ эхэнд төлөвлөсөн “ультра-си” элемент болох дөрвөлсөн тулуп үсрэлтээ амжилттай гүйцэтгэж чадаагүй нь ийнхүү оноо алдахад нөлөөлсөн байна.