“Оскар-2026”: “One Battle After Another” шилдэг киногоор тодорч, Майкл Б. Жордан анхны алтан хүнээ гардлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Оскар 2026

Кино урлагийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Америкийн кино академийн 98 дахь удаагийн “Оскар” гардуулах ёслол Лос-Анжелес хотноо ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ жилийн наадамд “Sinners” бүтээл нийт 16 номинацад нэр дэвшиж, хамгийн их хүлээлт үүсгэсэн ч гол ялагчаар “One Battle After Another” тодорч, нийт зургаан төрөлд ялалт байгууллаа.

Найруулагч Пол Томас Андерсон өөрийн “One Battle After Another” бүтээлээрээ Шилдэг найруулагчийн шагналыг хүртсэнээс гадна тус кино нь наадмын хамгийн гол шагнал болох “Шилдэг кино”-гоор нэрлэгдсэн юм. Харин жүжигчин Майкл Б. Жордан “Sinners” кинонд бүтээсэн дүрээрээ Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртэж, карьерынхаа нэгэн томоохон оргилд хүрлээ. Түүнчлэн эмэгтэй гол дүрийн жүжигчнээр “Hamnet” киноны дүрээрээ Жесси Бакли шалгарч, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

98 дахь удаагийн “Оскар” наадмын шилдгүүд:

  • Шилдэг кино: One Battle After Another
  • Шилдэг найруулагч: Пол Томас Андерсон (One Battle After Another)
  • Шилдэг эрэгтэй гол дүр: Майкл Б. Жордан (Sinners)
  • Шилдэг эмэгтэй гол дүр: Жесси Бакли (Hamnet)
  • Шилдэг эрэгтэй туслах дүр: Шон Пенн (One Battle After Another)
  • Шилдэг эмэгтэй туслах дүр: Эми Мэдиган (Weapons)
  • Шилдэг анимэйшн: KPop Demon Hunters
  • Шилдэг хөгжмийн зохиол: Sinners – Людвиг Горанссон
  • Шилдэг визуал эффэкт: Avatar: Fire and Ash
  • Шилдэг богино хэмжээний анимэйшн: The Girl Who Cried Pearls
  • Шилдэг богино хэмжээний уран сайхны кино: The Singers, Two People Exchanging Saliva
Оскар-2026

Техник, технологийн төрөлд “Avatar: Fire and Ash” кино визуал эффектийн чадвараараа тэргүүлсэн бол алдарт хөгжмийн зохиолч Людвиг Горанссон “Sinners” киногоор дахин нэгэн “Оскар”-ын эзэн боллоо. Шон Пенн “One Battle After Another” кинонд бүтээсэн туслах дүрээрээ шилдгээр тодорч, тус бүтээлийн амжилтыг бататгасан юм. Шинжээчдийн зүгээс энэ жилийн наадмыг шинэлэг өнгө аястай, өрсөлдөөн ихтэй болсныг онцлон тэмдэглэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй