«Оскар»-ын шагнал гардуулах ёслол YouTube руу шилжихээр боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
YouTube

Хэдэн арван жилийн турш ABC сувгаар цацагдаж ирсэн Америкийн кино урлагийн дээд шагнал гардуулах «Оскар»-ын ёслол 2029 оноос эхлэн YouTube платформ руу шилжихээр боллоо. Уг стриминг үйлчилгээ нь ёслолыг дор хаяж 2033 он хүртэл дамжуулах юм.

The Hollywood Reporter-ийн мэдээлснээс иш татан Medee.news-ийн мэдээлснээр, Америкийн Кино урлагийн академи энэ тухай Лхагва гарагт албан ёсоор зарлажээ. Байгуулсан гэрээний хүрээнд YouTube нь зөвхөн шагнал гардуулах ёслолыг зогсохгүй, улаан хивсний ёслолын сурвалжилга, тайзны ардах дүрст бичлэгүүд болон Governors Awards-ыг шууд дамжуулах аж.

Alphabet Network (ABC) суваг 2028 оны 100 дахь удаагийн ёслолыг дуустал дамжуулах эрхээ хадгална. Үүний дараа буюу 2029 оноос эхлэн «Оскар»-ын ёслол дэлхий даяарх 2 тэрбум гаруй хүнд YouTube-ээр үнэ төлбөргүй, харин АНУ-ын хэрэглэгчдэд YouTube TV-ээр дамжуулан шууд хүрэх юм.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй, хамгийн олон үзэгчтэй шагнал гардуулах ёслолын эрхийг авсан нь асар их санхүүгийн нөөцтэй YouTube платформын хувьд томоохон ололт болж байна. THR сэтгүүл энэ оны эхээр нийтэлсэн нийтлэлдээ YouTube-ийг «дэлхийн хамгийн нөлөө бүхий платформ» болох зорилготой байгааг онцолж байсан билээ.

Академийн дотоод санхүүгийн баримт бичигт дурдсанаар, өнгөрсөн санхүүгийн жилд «Оскар»-ын шагнал гардуулах ёслол 150 сая гаруй ам.долларын орлого олсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй