The Mongolz баг G2-ийг буулган авч Остин Мажорт шинэ амжилт тогтоолоо
2025 оны Остин Мажор тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцож буй тэргүүлэгч баг The Mongolz гуравдугаар шатны 5-р тойрогт дэлхийн шилдгүүдийн нэг G2 багтай оноолт таарч, ялагч нь Плей-Офф шатанд шалгарч, ялагдагч нь тэмцээнээ өндөрлүүлэх онцгой тоглолт боллоо.
- Ancient газрын тулаан: Тактикийн ялалтаар эхэлсэн зам
The Mongolz өөрсдийн сонгосон Ancient газрын эхний хагаст хүчтэй хамгаалалт үзүүлж 6:6 харьцаатай тэнцээд, хоёрдугаар хагасд Европын шилдэг G2 багийг 7:0-ээр бут ниргэж, 13:6 оноогоор үнэмлэхүй ялалт байгууллаа. Ancient газрын гол статистикууд:- 910: 16 kill, ADR 81.2
- Techno: 13 kill, ADR 70.4
- Mzinho: 12 kill, ADR 75.2
- dust2 дээрх домогт тоглолт: Бүх цаг үеийн рекорд тогтоов
Дараагийн газрын сонголтыг G2 хийж, dust2-г сонгосноор үнэхээр галзуу, ширүүн тоглолт эхэллээ. 53 раунд үргэлжилсэн энэ тоглолтын эцэст The Mongolz 28:25 харьцаатай ялалт байгуулж, Плей-Оффын эрхээ баталгаажуулав. Энэхүү түүхэн тоглолтод Senzu нийт 56 kill хийж, Мажор тэмцээний бүх цаг үеийн хамгийн олон хорогдол авч чадсан тоглогч боллоо. Мөн баг нийт 194 kill хийж багийн дээд амжилтыг шинэчлэв. dust2 газрын онцлох статистикууд:- Senzu: 56 kill, ADR 103.6
- Blitz: 48 kill, ADR 105.7
- Плей-Оффт дахин нэг том сорилт: FaZe-тэй тулах мөч
The Mongolz баг дараагийн шатанд дэлхийн аваргуудын нэг FaZe Clan-тай тоглох бөгөөд энэ нь урьдны ялагдлын хариуг авах гайхалтай боломж болон харагдаж байна.
Тэмцээнд гайхалтай амжилт гаргаж буй The Mongolz баг нь 1xBet компанийн албан ёсны ивээн тэтгэлэгтэйгээр дэлхийн тавцанд Монголын нэрийг өндөрт өргөсөөр байна. Энэхүү хамтын ажиллагаа нь тэдний мэргэжлийн түвшний бэлтгэл, стратеги, амжилтад чухал нөлөө үзүүлж байгаа юм.
