Home Спорт Пара бочигийн УАШТ-д 78 тамирчин хурд, ур чадвараа сорьж байна

Пара бочигийн УАШТ-д 78 тамирчин хурд, ур чадвараа сорьж байна

by Саруул Батболд
0 comments
Пара Бочигийн УАШТ-д 14 багийн 78 тамирчин өрсөлдөж байна trend

Монголын пара бочигийн улсын аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд албан ёсоор эхэллээ. Энэ жилийн тэмцээнд нийт 14 багийн 78 тамирчин BC1, BC2, BC3, BC4 гэсэн дөрвөн ангилалд өрсөлдөж байна. Оролцогчдын хамгийн залуу нь 10 настай Б.Азжаргал бол хамгийн ахмад тамирчин нь 57 настай Б.Болдмаа юм.

Нээлтийн ажиллагаанд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт оролцож, пара бочигийн спортын ач холбогдлын талаар хэлэхдээ:

“Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд пара бочигийн дасгалжуулагч, тамирчид багтаж, зуны паралимпын наадамд оролцох эрхийн төлөө чармайн ажиллаж байна. Энэ тэмцээн нь хүүхэд, залууст спортоор хичээллэх урам зориг өгч, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.

Монголд пара бочигийн спорт 2017 оноос хөгжиж эхэлсэн бөгөөд паралимпын наадмаас бусад олон улсын тэмцээнд манай тамирчид оролцсоор ирсэн. Өдгөө Монголын пара бочигийн тамирчид гурван удаагийн олон улсын тэмцээнээс медаль хүртсэн амжилттай явна. Тухайлбал, Т.Мөнхдэмбэрэл Дэлхийн цомоос мөнгөн медаль, Х.Ирмүүн хоёр хүрэл медаль хүртэж байсан юм. Тэр дундаа “Парис-2024” паралимпын эрх олгох тэмцээнээс хүртсэн медаль онцгой ач холбогдолтой байв.

УАШТ-ийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн тамирчин бол Х.Ирмүүн бөгөөд тэрбээр зургаан удаа аваргалсан амжилтаараа тус спортын манлайлагчдын нэгт тооцогддог.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.