Паралимпын наадмын үеэр кёрлингийн чулуу хулгайд алдагджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Паралимпын наадмын үеэр кёрлингийн чулуу хулгайд алдагджээ

Итали улсад зохион байгуулагдаж буй Паралимпын наадмын үеэр тэргэнцэртэй кёрлингийн тэмцээнд ашиглах ёстой байсан хоёр боржин чулуу цэнгэлдэх хүрээлэнгээс хулгайд алдагджээ.

Associated Press (AP) агентлаг Дэлхийн кёрлингийн холбооны (World Curling) мэдээллээс иш татан энэ талаар мэдээллээ.

Лхагва гарагт эхэлсэн кёрлингийн холимог хосын тэмцээний үеэр зохион байгуулагчид нөөц чулуунуудыг ашигласан байна. Одоогийн байдлаар орон нутгийн хууль хяналтын байгууллагууд уг хулгайн хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй