Дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Энэхүү 11 дэх удаагийн классик пауэрлифтингийн УАШТ-ий сүүлийн өдөр үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн нэгэн түүхэн амжилт бүртгэгдсэн юм.
Говь-Алтай аймгийн тамирчин Б.Мягмарцэрэн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүч үзэхдээ суултын төрөлд 212.5 кг-ыг өргөж, тус жингийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Түүний амжилтын замналыг товч дурдвал:
- 2022 онд жингийнхээ дээд амжилтыг эвдсэн;
- 2023 онд амжилтаа ахиулан шинэчилсэн;
- Өнгөрсөн жил бэртлийн улмаас тэмцээн өнжсөн ч 2024 онд ийнхүү дахин рекорд тогтоолоо.
Тэрбээр бэртэл гэмтлээ бүрэн эдгээж, ийнхүү амжилттай эргэн ирснээрээ өөрийн жиндээ тэргүүлэгч гэдгээ дахин батлан харууллаа.
1 comment
Шинэ рекорд тогтооно гэдэг амаргүй шүү