Table of Contents
Казахстаны нийслэл Астана хотод зохиогдсон “PGL Astana 2025” CS2-ийн томоохон тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээн нь оноолт, гэнэтийн ялагдал, баатарлаг эргэн ирэлтүүдээр дүүрэн байж, олон үзэгчийн анхаарлыг татлаа.
Хэсгийн шат: Хүлээлт ба гэнэтийн найдварууд
Тавдугаар сарын 14-нд дууссан хэсгийн шатны дараа 3-0 үзүүлэлттэй Team Spirit, The MongolZ багууд тэргүүлж, түрүүлэх магадлал өндөр багууд хэмээн онцлогдож байв. Харин NAVI, Aurora багууд ч мөн түрүү өрсөлдөгчидийн тоонд багтаж байлаа. Үүний зэрэгцээ FURIA, MIBR, NIP, Astralis багуудыг мэргэжилтнүүд үл тоомсорлож байсан ч тэмцээний явц тэс өөрөөр өрнөсөн юм.
Шөвгийн найм: Хүлээлт эвдсэн тоглолтууд
- The MongolZ vs Aurora: Монголын баг Aurora-д 0:2-оор ялагдлаа.
- NAVI vs Astralis: “Mirage” дээр ялагдсан ч, Astralis “Ancient” мап дээр 13-6-гаар бут ниргэж, олон хүнийг гайхшруулав.
- FURIA — MIBR: 16-13, 13-2 гэсэн хос ялалттайгаар FURIA хагас шигшээд.
- Team Spirit — NIP: 13-8, 13-11-ээр Team Spirit ялалт байгууллаа.
Хагас шигшээ: Сэтгэл хөдлөлийн оргил
- Aurora vs Astralis: Гурван мапын ширүүн тулааны дараа Astralis 2:1-ээр хожиж, урт хугацааны дараа “S-Tier” финалд дахин хүрэв.
- Team Spirit vs FURIA: Team Spirit 7-13, 13-9, 13-7-оор ялаад, финалд шалгарав.
- Хүрэл медалийн тоглолт: Aurora — FURIA багийг буулган авч, $150,000-ын шагнал хүртсэн бол FURIA $87,500-ын эзэн болов.
Финал: Team Spirit дахин түрүүллээ
Team Spirit ба Astralis хоёрын хооронд болсон финал өмнө нь хүлээлт үүсгэж байсан ч, Team Spirit итгэлтэй тоглолтоо харуулж дараах байдлаар ялалт байгуулсан:
- Dust2 — 13:5
- Nuke — 13:10
- Mirage — 5:13 (ялагдсан)
- Train — 16:13
Ингэснээр Team Spirit 2025 оны улирлын хоёр дахь цомоо гардсан бол, финалд шалгарсан Astralis баг $170,000, Team Spirit $400,000-ын шагналын эзэд болжээ.
MVP тоглогч
Danil “donk” Kryshkovets 86/58 K/D, 1.51 рейтинг-тэй тоглож, HLTV MVP шагналыг хүртэв. Тэрбээр энэ улирлын хамгийн шилдэг тоглогчдын нэг гэдгээ баталлаа.
“PGL Astana 2025” албан ёсоор хаалтаа хийсэн бөгөөд одоо IEM Dallas 2025 үргэлжилж, удахгүй BLAST.tv Austin Major 2025 эхлэх гэж байна. Монголын баг The MongolZ эдгээр тэмцээнүүдэд оролцож буй тул тэдэнд амжилт хүсэж, уухайлан дэмжицгээе.