PGL Bucharest 2026: The MongolZ багт Румынд түрүүлэх боломж бий юу?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
PGL Bucharest 2026

Азийн шилдэг “The MongolZ” баг “IEM Cologne Major 2026” тэмцээний хамгийн нэр хүндтэй гуравдугаар шатанд оролцох урилгаа хэдийн баталгаажуулсан билээ. Тэгвэл Мэйжор тэмцээн хүртэлх хугацаанд тэдний өмнө тавигдаж буй гол зорилго бол тоглолтын туршлага хуримтлуулах, сул талаа засах, тэр дундаа сэтгэл зүйн тэсвэр хатуужил дээрээ ажиллах явдал юм. Яг энэ чиглэлд “PGL Bucharest 2026” тэмцээн “The MongolZ” багт томоохон түлхэц өгөх магадлалтай байна.

PGL Bucharest 2026 яагаад сонирхолтой вэ?

Уг тэмцээн 2026 оны 4 дүгээр сарын 4-нөөс 11-ний хооронд Румын улсын нийслэл Бухарест хотод, зохион байгуулагчдын студид болно. Шагналын сан нь 1,250,000 ам.доллар хэмээх жинтэй дүн байгаа хэдий ч тэмцээний хуваарь хэт шахуу байгаагаас шалтгаалан хэд хэдэн хүчтэй баг оролцож чадаагүй юм.

Зарим багууд (Aurora, Team Liquid, Passion UA) доод түвшний тэмцээнд оролцож “VRS” оноо цуглуулахыг илүүд үзсэн бол Vitality, NAVI, FURIA зэрэг багууд “IEM Rio 2026” тэмцээний өмнө амсхийхээр шийджээ. Тэмцээн эхлэхийн өмнө оролцогчдын жагсаалтад өөрчлөлт орж, MIBR, Inner Circle Esports, Wildcard болон EYEBALLERS багууд paiN Gaming, Imperial Esports, The Huns Esports болон M80 багуудыг орлон оролцохоор болоод байна.

PGL Bucharest 2026-д хэн түрүүлэх вэ?

Тэмцээний бүх оролцогчдыг ерөнхийд нь гурван бүлэгт хувааж болно:

  • Фаворитууд: The MongolZ, PARIVISION;
  • Дунд түвшнийхэн: 3DMAX, B8, Astralis, Legacy, FaZe Clan;
  • Андердогууд (нууц хөзрүүд): FUT Esports, BC.Game Esports.

Бусад багуудын хувьд “Tier 2 / Tier 3” түвшнийх бөгөөд хоорондоо л ялалт байгуулах боломжтой, харин дээрх багуудын эсрэг төдийлөн хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадахгүй болов уу.

Тэмцээний гол фаворит бол манай “The MongolZ”. Саяхан болсон “BLAST Open Spring 2026” тэмцээнд манай баг MOUZ, Team Spirit зэрэг хүчирхэг багуудыг хожиж, плей-оффт шалгарсан. Олон улсын 1xBet брэндтэй хамтран ажилладаг “The MongolZ” одоо маш сайн формтой байгаа бөгөөд Бухарестын тэмцээнд түрүүлэх бүрэн боломжтой байна. NAVI, Vitality зэрэг эвгүй өрсөлдөгчид байхгүй байгаа нь тэдэнд давуу тал болохоос гадна энэ ялалт багийн гишүүдийн өөртөө итгэх итгэлийг эрс нэмэгдүүлэх юм. Ялангуяа багийн шинэ гишүүн Анарбилэг “cobrazera” Ууганбаярт энэ нь маш чухал дэмжлэг болно.

Фаворитуудын жагсаалтын хоёрдугаарт “IEM Rio Major 2022”-ын аварга, авьяаслаг мэргэн буудагч-ахлагч Жами “Jame” Алигаар удирдуулсан “PARIVISION” баг бичигдэж байна. Дэлхийн топ 5 багийн доторх цорын ганц оролцогч болох тэд энэ улирлын анхны цомоо “BLAST Bounty Winter 2026”-аас хүртсэн бол “PGL Cluj-Napoca 2026”-д “Vitality”-д ялагдаж мөнгөн медаль авсан юм. Саяхан “The MongolZ” багтай хамт оролцсон “BLAST Open Spring 2026”-д тэд “Team Spirit”, “Team Falcons”-ийг хожсон ч “Vitality” болон “NAVI”-д дийлдсэн. Гэхдээ гранд-финалд “The MongolZ” тэднийг хожих бүрэн чадвартай.

Дунд түвшний багууд болох 3DMAX, B8, Astralis, Legacy болон FaZe Clan-ий хувьд нэгээс хоёр тоглолтод ялалт байгуулж чадах ч тэмцээний турш хоёр фавориттой эн тэнцүү өрсөлдөх нь юу л бол.

Шинэ нэрсийг сонирхогчид “ESL Pro League Season 23”-ын шөвгийн наймд “MOUZ”-ийг дуулиантайгаар хожиж, хагас шинэлийн шатанд “NAVI”-г сандаргаж чадсан “FUT Esports”-ийг анхааралдаа авах хэрэгтэй. Харин “хуучин сургуулийн” шүтэн бишрэгчдэд домогт мэргэн буудагч Александр “s1mple” Костылев тоглож буй “BC.Game Esports” багийн тоглолтуудыг үзэхийг зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй