PGL Cluj-Napoca 2026: The MongolZ-ийн тоглолтын хуваарь тодорлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
The MongolZ Budapest Major-2025-ийг 5–8-р байраар өндөрлүүллээ

Counter-Strike-ийн дэлхийн шилдэг 16 баг Румын улсын Клуж-Напока хотод цугларч, PGL Cluj-Napoca 2026 тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөд бэлэн боллоо. Тэмцээний хэсгийн шат хоёрдугаар сарын 14-ний өдөр албан ёсоор эхлэх бөгөөд дэлхийн шилдэг багуудын эхний өдрийн оноолт тодорхой болжээ.

Тэмцээний бүтэц: Швейцарь систем

Тэмцээний хэсгийн шат хоёрдугаар сарын 14-нөөс 18-ны хооронд Швейцарь системээр явагдах бөгөөд баг бүр дараагийн шатанд шалгарахын тулд 3 хожил авах, эсвэл тэмцээнээс хасагдах 3 хожигдол хүлээх хүртэл тоглоно. Энэхүү систем нь баг бүрт адил боломж олгодог бөгөөд тоглолт бүр өндөр хариуцлага, ширүүн өрсөлдөөн дор өрнөх юм.

Эхний өдрийн тоглолтын хуваарь (Улаанбаатарын цагаар):

ЦагStream A (BO3)Stream B (BO3)
17:00NaVi vs AstralisAurora vs FlyQuest
20:00MOUZ vs Virtus.proFaZe vs HEROIC
23:00Vitality vs G2Team Falcons vs Eternal Fire
02:00*FURIA vs SpiritThe MongolZ vs paiN Gaming

*02:00 цагийн тоглолтууд 2-р сарын 15-нд шилжих шөнө явагдана.

PGL Cluj-Napoca 2026

The MongolZ-ийн эхний өрсөлдөгч ба тоглолтын тов

Монгол Улсаа төлөөлөн оролцож буй The MongolZ баг 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр энэ удаагийн тэмцээнд хүч үзэж байна. Тэдний эхний өрсөлдөгчөөр Бразилын хүчирхэг paiN Gaming баг оноолт таарчээ. Энэхүү тоглолт хоёрдугаар сарын 15-нд шилжих шөнө Улаанбаатарын цагаар 02:00 цагт эхлэх хуваарьтай байна.

Тэмцээний эхний өдөр NaVi, Vitality, G2 зэрэг дэлхийн чансааг тэргүүлэгч багууд хоорондоо тулахаар болсон нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байна. Монголын баг “paiN Gaming”-ийг хожиж, хэсгийн шатыг амжилттай эхлүүлэх нь тэдний дараагийн шатны оноолтод чухал нөлөө үзүүлэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй