“Physical: Asia” шоу Солонгосын нэр хүндтэй “Korea First Brand 2026” шагналыг хүртлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Physical: Asia” шоу Солонгосын нэр хүндтэй “Korea First Brand 2026” шагналыг хүртлээ

Дэлхийн үзэгчдийг татсан шоу “ирээдүйтэй хөтөлбөр”-өөр тодров

Өнгөрсөн онд олон улсын үзэгчдийн анхаарлыг татсан Netflix-ийн “Physical: Asia” шоу Өмнөд Солонгосын 2026 оны “Korea First Brand” шагналын эзэн болжээ.

Хэрэглэгчийн судалгаа, тоон мэдээлэлд тулгуурлан шалгаруулдаг шагнал

Тус шагналыг 24 дэх жилдээ гардуулж байгаа бөгөөд ирэх онд зах зээлд тэргүүлэх боломжтой, ирээдүйтэй гэж үнэлэгдсэн салбар бүрийн брэндүүдийг хэрэглэгчдээс авсан судалгаа болон тоон мэдээлэлд үндэслэн тодруулдгаараа онцлог юм.

“Тэргүүлэх Ирээдүйтэй Хөтөлбөр” төрөлд шалгарчээ

“Physical: Asia” шоу “2026 онд Тэргүүлэх Ирээдүйтэй Хөтөлбөр” нэртэй шагнал хүртсэн нь тус шоуны дараагийн үргэлжлэл амжилттай байх хүлээлт өндөр байгааг илтгэсэн судлаач, мэргэжилтнүүдийн үнэлгээ гэж үзжээ.

Продюсер Чан Хо Ги: “Physical: World дээр ажиллаж байна”

Сөүл хотын “The Shilla Seoul” зочид буудлын их танхимд болсон шагнал гардуулах арга хэмжээнд оролцсон шоуны продюсер Чан Хо Ги:

“Ийм утга учиртай шагналд хүртсэндээ баярлаж байна. Манай шоунд гар бие оролцсон бүх уран бүтээлчид, ажилтнуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Бид одоо бусад улс орнуудын хувилбарыг багтаасан Physical: World шоуг бүтээхээр ажиллаж байгаа” гэж хэлжээ.

Тэрээр мөн энэ үеэр шоуны АНУ-ын хувилбар бүтээгдэх төлөвлөгөө батлагдсаныг мэдээлсэн байна.

“Physical: Asia” шоу Солонгосын нэр хүндтэй “Korea First Brand 2026” шагналыг хүртлээ

Найман улсын тамирчид өрсөлдөж, Монголын баг дэд байр эзэлжээ

“Physica: Asia” шоунд Өмнөд Солонгос, Япон, Монгол, Турк, Австрали, Индонез, Тайланд, Филиппин гэсэн Ази тивийн найман орны тамирчид хүч чадал, хурд, тэвчээрээр өрсөлдсөн юм.

Шоунд Өмнөд Солонгосын баг түрүүлж, Монголын баг удаалсан билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй