“Physical Asia” шоуны дараагийн шатанд Монголын багийн хувь заяа ирэх мягмар гарагт шийдэгдэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Physical Asia

Netflix-ийн “Physical: Asia” шоуны тавдугаар болон зургаадугаар ангиуд 2025 оны 11 дүгээр сарын 4-нд цацагдаж, өрсөлдөөн улам хурцдав. Энэ хоёр ангид ямар үйл явдал өрнөснийг тоймлон хүргэе.

“Сүйрсэн хөлгөөс ачаа зөөх” тэмцээнд ялагдсан дөрвөн баг дахин шалгаруулах “Бөмбөг булаацалдах” сорилд оролцсон. Үүний үр дүнд Япон, Филиппин хоёр баг дараагийн шатанд үлдэж, харин Индонез болон Тайландын багууд хасагдан тэмцээнээ өндөрлүүлэв.

Тус ангид Филиппин улсын багийн ахлагч, домогт боксчин Мэнни Пакьяо “эх орныхоо даалгавраар зайлшгүй тэмцээнээ орхих боллоо” хэмээн мэдэгдэж, оронд нь Жастин Эрнандез сэлгээгээр багт орсон юм.

Зургаадугаар анги: Багийн төлөөллийн даалгавар

Дараагийн шатанд оролцогчид “Багаа төлөөлж өрсөлдөх” сорилд оролцох болсон. Энэ даалгаварт гурван баг нэг хэсэгт орж, дөрвөн төрлийн биеийн хүчний сорилт гүйцэтгэж оноо цуглуулна. Хүн бүр зөвхөн нэг төрлийн тэмцээнд оролцох ба дахин оролцох боломжгүй.

А хэсэг: Австрали, БНСУ, Филиппин
В хэсэг: Монгол, Турк, Япон
Хэсэг бүрээс нэг баг хасагдана.

Тэмцээний төрөл

  1. Pillar Vaulting – Саадтай бүсийг даван туулах
  2. Stone Endurance – 135 кг чулуун хөшөөг барьж тэсвэр шалгах
  3. Hanging Endurance – Олсон дээрээс зүүгдэх
  4. Sack Toss – 14 кг жинтэй бөмбөгийг 4 метрийн өндөр хашаа давуулж шидэх

А хэсгийн өрсөлдөөн

Эхний гурван үеийн дараа Австралийн баг хоёрт түрүүлж, нэгт хоёрдугаар байр эзэлснээр нийт 8 оноо авсан бол БНСУ болон Филиппин таван оноогоор тэнцжээ. Хамгийн хүнд даалгавар нь “Hanging Endurance” буюу олсон дээрээс зүүгдэх байсан бөгөөд оролцогчид хоёр цаг гаруй хугацаанд тэсвэр хатуужлаа шалгасан. Эцэст нь БНСУ-ын тамирчин унаж, дараа нь Австралийн оролцогч хүчээ барахад Филиппин ялалт байгуулсан юм.

Сүүлчийн сорил болох “Sack Toss” тэмцээн дуусахаас өмнө анги төгссөн. Гэсэн ч Австралийн тамирчин хүчтэй, тогтвортой шидэлтээрээ илүүрхэж байсан бол Филиппиний тамирчид хүнд нөхцөлд өрсөлдөж, БНСУ-ын тамирчин хэд хэдэн удаа хашааг давуулж чадаагүй байна.

Монголын багийн дараагийн сорил

Ийнхүү ирэх мягмар гарагт А хэсгийн дүн гарч, хэн тэмцээнийг орхих нь тодорхой болно. Үүний дараа В хэсэгт Монгол, Турк, Японы багууд дээрх дөрвөн төрлийн тэмцээнд өрсөлдөж, Монголын баг шоуны дараагийн шатанд үлдэх эсэхээ шийднэ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй