Премьер лигийн клубүүд 3 тэрбум фунт зарцуулж, түүхэн амжилт тогтоов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Премьер лигийн клубүүд 3 тэрбум фунт зарцуулж, түүхэн амжилт тогтоов


Английн Премьер лигийн клубүүд энэ зуны солилцоо, наймааны цонхыг түүхэн дээд амжилтаар хаалаа. Нийт зардал 3.087 тэрбум фунт стерлингт хүрсэн нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болж байна.

Түүхэн үнэтэй гэрээ

Наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар зардал 2.73 тэрбум фунт байсан ч томоохон шилжилт хөдөлгөөн тохиосноор дүн 3 тэрбумыг давсан. Шведийн довтлогч Александр Исак “Ньюкасл”-аас “Ливерпүүл” клуб руу 125 сая фунт стерлингийн үнээр шилжсэн нь Английн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнэтэй гэрээнүүдийн нэг болов.

Бусад онцлох шилжилтүүд

  • “Ньюкасл” Исакыг алдсаны дараа Йоан Виссаг “Брентфорд”-оос 55 сая фунт стерлингээр элсүүлэв.
  • “Фулхэм” түүхэндээ хамгийн өндөр үнээр буюу 34.6 сая фунт стерлингээр Бразилын хагас хамгаалагч Кевинтэй гэрээ байгууллаа.
  • “Манчестер Юнайтед” Бельгийн хаалгач Сенне Ламменсийг “Антверпен”-ээс 18.1 сая фунт стерлингээр авчирч, багийн бүрэлдэхүүнээ бэхжүүлэв.

Өрсөлдөгч лигүүдээс илүү

Энэ зун Премьер лигийн зарцуулалт зөвхөн өнгөрсөн жилийн 1.96 тэрбум фунт стерлингийн дүнгээс давсан төдийгүй Бундеслиг, Ла Лиг, Лиг 1, Сери А лигийн клубүүдийн нийт зардлыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээнд хүрсэн нь Английн дээд лигийн санхүүгийн давамгайллыг дахин харууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй