Дэлхий дахинд “Gangnam Style” дуугаараа танигдсан Өмнөд Солонгосын уран бүтээлч PSY-г 2022өлөөлөх эмийг хууль бусаар авсан байж болзошгүй гэх хэрэгтэй холбоотойгоор шалгаж эхэлжээ. Түүнийг 2022 оноос хойш Сөүлийн их сургуулийн эмнэлгээс “Xanax”, “Stilnox” зэрэг жортой олгодог эмийг менежер болон бусад гуравдагч этгээдээр дамжуулан авсан байж магадгүй гэж үзэж байгаа аж.
“Xanax”, “Stilnox” ямар зориулалттай вэ
Эдгээр эмийг ихэвчлэн нойрны эмгэг, сэтгэл түгших, сэтгэл гутралын үед хэрэглэдэг. Харин донтох эрсдэл өндөр тул жор авах, олгох журам нь хатуу байдаг бөгөөд олон улсын жишгээр ч тухайн хүн өөрөө биечлэн үзүүлж, хяналтад орж байж жор бичүүлэх шаардлагатай тохиолдол олон.
Албаныхны шалгалт ба агентлагийн байр суурь
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Сөүл хотын Содэмүн дүүргийн цагдаагийнхан түүний “P Nation” агентлаг болон автомашинд нэгжлэг хийсэн тухай мэдээлжээ. Харин агентлагийн зүгээс “Бид албаныхантай хамтран ажиллаж, цаашид хууль эрх зүйн журмын дагуу шаардлагатай арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн байна.