Home Гадаад мэдээ Путин: Украинд цөмийн зэвсэг хэрэглэх шаардлагагүй гэж найдаж байна

Путин: Украинд цөмийн зэвсэг хэрэглэх шаардлагагүй гэж найдаж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Путин

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа төв телевизэд өгсөн ярилцлагадаа Украинд цөмийн зэвсэг хэрэглэх шаардлагагүй гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Ярилцлагын гол хэсгүүдийг Telegram сувгаар анх олон нийтэд толилуулжээ.

Украин Оросын нутаг дэвсгэр рүү халдсан талаар асуухад Путин “Энэ нөхцөл байдалд цөмийн зэвсэг хэрэглэх шаардлагагүй. Цаашид ч ийм шаардлага үүсэхгүй гэж итгэж байна” гэж хэлжээ.

Тэрээр мөн, “2022 онд эхэлсэн ажиллагааг Оросын хүсч буй логик төгсгөлд хүргэх хангалттай хүчин чадал, арга хэрэгсэл бидэнд бий” хэмээн онцолсон байна.

2024 оны арваннэгдүгээр сард Оросын эрх баригчид улсын цөмийн стратегийг шинэчилж, цөмийн зэвсэг хэрэглэх босгыг бууруулсан. Шинэчлэлийн дагуу заавал цөмийн бус зэвсгээр гаднаас дайралт хийх үед ч цөмийн хариу өгөх боломжийг хуульчилжээ.

Одоогоор Москва болон Киев түр гал зогсоох нөхцөлийн талаар санал нийлэхгүй хэвээр байна. Энэ долоо хоногт болох Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярыг угтан Орос гурван өдрийн гал зогсоох санаачилга гаргасан ч Украины тал няцаасан байна.

Өнгөрсөн сард Москва мөн АНУ болон Украины оролцоотой 30 хоногийн урьдчилсан нөхцөлгүй гал зогсоох санал тавьсан ч хүлээн зөвшөөрөгдөөгүй юм. Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын саналд хариу өгч, ялалтын баярын үеэр гал зогсоох санаачилгыг дахин дэвшүүлсэн ч Москва татгалзжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр тал ээлж дараалан агаарын довтолгоо хийсээр байгаа бөгөөд ням гарагийн орой Оросын дронууд Киев рүү халдаж, 11 хүн, тэдгээрийн дунд хоёр хүүхэд шархадсан байна. Украины Агаарын цэргийн хүчин нийт 165 нисгэгчгүй онгоц илрүүлж, 69-ийг нь устган, 80-ыг нь саармагжуулсан гэж мэдээлжээ. Түүнчлэн Оросын тал хоёр баллистик пуужин харвасан байна.

Нөгөө талд, ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины 13 нисгэгчгүй онгоцыг өөрийн нутаг дэвсгэрт устгасан тухай мэдээлэв.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.