6
УНИВЕРСИАДЫН ХОЁР ДАХЬ ӨДӨР – 2025.07.18
Туялзуур сэлэм
- У.Мөнххасар хэсгийн шатнаас шалгарч, хасагдах шатанд Унгарын Маруан Осман Тусонтой учраа таарсан байна.
- М.Хүслэн мөн хэсгээс шалгарч, Израилийн Лео Руй Каминертай оноолт таарчээ.
Таеквондо
- Пүмсэ төрлийн Монголын эмэгтэй баг Колумбийн багийг хожин шилдэг наймд шалгарлаа.
Ширээний теннис
- Монголын эрэгтэй баг Унгарын багтай тоглож байна.
- Эмэгтэй баг Ливаны эсрэг тоглож байгаа юм.
Волейбол
- Монголын эмэгтэй баг хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Аргентины багийн эсрэг хийхээр төлөвлөжээ.
3х3 сагсан бөмбөг
- Монголын эрэгтэй баг Энэтхэг болон Германы багуудтай тоглоно.