Алдарт дуучин бүсгүй өөрийн тоглолтынхоо үеэр шууд салснаа зарласан байна.
Америкийн алдарт рэппер Cardi B өөрийн найз залуу, хөлбөмбөгчин Стефан Диггзээс салжээ. Энэ тухай тэрээр “Little Miss Drama Tour” аялан тоглолтынхоо хүрээнд Лос-Анжелес хотод болсон концертын үеэр сэтгэл хөдлөлтэйгээр мэдэгдсэн байна. People сэтгүүлийн мэдээлснээр, дуучин бүсгүй хамтран зүтгэгч БИА-д хандан үг хэлэх үедээ хөлбөмбөгчин залуугаас салснаа ийнхүү зарлажээ.
“Би хүүхдийнхээ эцэгтэй унтахаа больсон гэдэг нь чи түүний талаар юу дуртайгаа ярьж болно гэсэн үг биш шүү” хэмээн дуучин бүсгүй ширүүхэн хэлсэн байна.
Тэмдэглэхэд, Cardi B болон Стефан Диггз нар нэг жилийн турш харилцаатай байсан юм. Хосууд 2025 оны 5-р сард харилцаагаа ил болгож, улмаар 11-р сард дундын хүүтэй болсон билээ. 2-р сарын эхээр тэд бие биенээ Instagram-аас хассан (unfollow) тул шүтэн бишрэгчид нь тэдний харилцааг муудсан байж магадгүй гэж сэжиглэж байсан юм.

Үүнээс өмнө Cardi B рэппер Offset-тэй гэрлэж байсан бөгөөд тэд дундаа гурван хүүхэдтэй билээ.