С.Бямбацогт: Яамдын 270 даргыг 84-өөр цөөлж, 186 болгохоор боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
С.Бямбацогт

Засгийн газар өнөөдрийн хурлаараа хэд хэдэн чухал асуудлыг шийдсэн тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд танилцууллаа.

Тэрбээр, яамдын бүтэц, орон тоо, стратеги, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шийдвэрийг танилцуулж, яамдын даргын тоог 270-оос 186 болгож цөөлөхөөр болсныг мэдэгдэв. Үүний дагуу 16 яаманд 138 газар байсан бол үүнийг 109 болгон бууруулсан байна. Мөн яамдын 132 хэлтсийн тоог 77 болгож цөөлсөн нь тодорхой болжээ. Эдийн засаг, хөгжлийн яамны 28 газар, хэлтсийн даргыг 14 болгож бууруулсан байна.

Газрын асуудал нь удаан хугацаанд хүлээгдэж байсан ч, Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд газрын харилцааг нэгдмэл зохион байгуулалтаар зохицуулах шаардлагатайг онцолсон. Сум, хорооны газрыг Засгийн газар, Ерөнхий сайдын түвшинд шийдэж, аймаг, хотын даргадад уян хатан зохицуулалт хийхээр болсон байна.

Түүнчлэн, эрчим хүчний компаниудыг нэгтгэж, төрийн өмчит компанийн бүтэц, зохион байгуулалтыг цомхон, чадварлаг болгох бодлого хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын дарга мэдэгдлээ. Түүнчлэн, Эрчим хүчний салбарт давхардсан орон тоо, үр ашиггүй зардлыг бууруулах зорилгоор төвийн бүсийн дамжуулах сүлжээнд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчний сүлжээг нэгтгэхээр болсон байна.

Мөн “Алтай-Улиастайн эрчим хүчний сүлжээ” компанийг төвийн бүсэд нэгтгэж, давхардсан чиг үүрэг, орон тоо, үргүй зардлыг бууруулах ажлыг эхлүүлэх гэж байгаагаа хэллээ.

Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнг Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвд нэгтгэж, төслийн ТЭЗҮ, эдийн засгийн үр ашгийн тооцоо, зураг төсөв болон гүйцэтгэлд нь хяналт тавих асуудлыг нэг байгууллагаар хийлгэх болж байна.

Эдгээр өөрчлөлтүүд нь төрийн өмчит компанийн бүтцийг илүү цомхон, чадварлаг болгох зорилготой юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment