С.Макинтош усан спортын ДАШТ-ээс дөрвөн алтан медаль хүртлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
С.Макинтош усан спортын ДАШТ-ээс дөрвөн алтан медаль хүртлээ

Канадын усанд сэлэлтийн тамирчин Саммер Макинтош ням гарагт 400 м-ийн холимог сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэний дараа Сингапурт болсон усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлжээ.

Эмэгтэйчүүдийн 4×100 м-ийн холимог буухиа төрөлд АНУ-ын баг дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медалийн болзол хангажээ. Энэ амжилтын дараа Америкийн багийн тамирчид нийт 9 алтан медальтайгаар ДАШТ-ий медалийн чансааг тэргүүлсэн бол Австралийн баг нэг алтан медалийн зөрүүтэй хоёрдугаарт орсон байна.

Тус тэмцээнээр Францын баг гуравдугаарт, Канадын баг дөрөвдүгээр байр эзэлсэн бөгөөд 18 настай С.Макинтош багийнхаа бүх дөрвөн алтан медалийг эх орондоо авчирсан юм. Түүнчлэн, тэрбээр дэлхийн аваргаас ганцаарчилсан төрөлд 5 медаль хүртсэн Майкл Фелпс (2007), Сара Сжостром (2019) нарын эгнээнд нэгдсэн гурав дахь усанд сэлэлтийн тамирчин боллоо.

С.Макинтош 400 м-ийн холимог сэлэлтийн төрөлд 4:25.78 минутын үзүүлэлттэйгээр барианд орж, мөнгөн медаль хүртсэн Австралийн Женна Форрестер, Японы Мио Нарита нараас долоон секундээр илүүрхсэн байна. Түүний энэ амжилт нь 200 м-ийн холимог сэлэлт, 200 м-ийн эрвээхэй сэлэлт, 400 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд олж авсан алтан медалитай нь зэрэгцэж байна.

Тэмцээний сүүлчийн өдөр, Францын олимпын аварга Л.Маршан эрэгтэйчүүдийн 400 м-ийн холимог сэлэлтийн төрөлд түрүүлж, Сингапурын ДАШТ-ээс хоёр дахь алтан медалиа хүртжээ. Тэрбээр 4 минут 4.73 секундэд барианд орсон бол Японы Томоюки Мацүшита /4:08.32/, Оросын Илья Бородин /4:09.16/ нар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment