Сагсан бөмбөгийн “Холимог оддын тоглолт” Мбанк Аренад болно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Medee.news спорт

Монголын сагсан бөмбөгийн ертөнцийн нэгэн онцгой арга хэмжээ болох “Холимог оддын тоглолт” өнөөдөр 17:00 цагаас “М банк арена”-д хөшгөө нээнэ. Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын хүрээнд зохион байгуулагдаж буй тус тоглолтод нийгмийн олон салбарын нэр хүндтэй 22 эрхэм талбайд гарч, ур чадвараа сорихоор цуглажээ. Энэхүү тэмцээн нь спорт болон урлаг соёлынхныг нэг дор нэгтгэж байгаагаараа үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байна.

Энэ удаагийн тоглолтыг Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээний хүчтэнүүд болох Улсын арслан Э.Батмагнай болон Б.Орхонбаяр нар ахлан оролцож байна. Багийн ахлагч нар өөрсдийн бүрэлдэхүүндээ олимп, паралимпын аваргуудаас эхлээд олны танил жүжигчин, контент бүтээгчдийг багтаасан нь тоглолтыг илүү сонирхолтой болгох нь дамжиггүй.

Тоглолтод оролцох багуудын бүрэлдэхүүн:

Улсын арслан Э.Батмагнайн баг:

  • Б.Зоригтбаатар (Улсын харцага)
  • Д.Нямсамбуу (Гавж)
  • Х.Цасчихэр, Э.Мөнхтөр (Жүжигчид)
  • Rutuu (Артист)
  • С.Билгүүн, Б.Мөнгөнтуул (Шатрын их мастерууд)
  • У.Сүрэнжав (Паралимпын аварга)
  • М.Нандин-Эрдэнэ (Холимог тулаанч)
  • Ц.Аззаяа (Мисс)

Улсын арслан Б.Орхонбаярын баг:

  • Б.Түшиг (Юүтүбэр)
  • Д.Алтанцоож (Аймгийн хурц арслан)
  • Ким Бү Ёон (Контент бүтээгч)
  • С.Цогтбаяр (Шог зураач)
  • А.Адьяасүрэн (Жүдоч)
  • Б.Энх-Оргил (Холимог тулаанч, Гавьяат тамирчин)
  • Э.Номинзул (Мисс)
  • Т.Мөнхзул (Шатрын их мастер)
  • П.Эрдэнэзаан (МУГЖ, жүжигчин)
  • Э.Булгантамир (Өсвөрийн тамирчин)

Өнөөдрийн шоу тоглолтын дараа буюу маргааш сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг Үндэсний дээд лигийн “Бүх оддын тоглолт” үргэлжлэн явагдана. Уг арга хэмжээний үеэр үзэгчдийн дунд хүлээлт ихтэй байдаг холын зайн шидэлт болон ур чадварын тэмцээнүүд болж, энэ жилийн аваргууд албан ёсоор тодорх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй