2023 оноос зохион байгуулагдаж эхэлсэн Зүүн Азийн сагсан бөмбөгийн шилдэг клубүүдийн “EASL” лигийн тэмцээн энэ жил үргэлжлэхээр болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас “Хасын Хүлэгүүд” баг анх удаа оролцох эрхээ авч, бэлтгэлээ бүрэн базаажээ.
Лигийн тэмцээнд Тайвань, Хонконг, Макао, Филиппин, Өмнөд Солонгос, Япон, Монголын нийт долоон орны мэргэжлийн лигийн аварга багууд хүч үзэх юм. Энэ нь бүс нутгийн хамгийн өндөр түвшний клубийн өрсөлдөөн болохоор онцлогтой.
Тэмцээний нээлт ба эхний тоглолт
- Нээлтийн огноо: 2025 оны аравдугаар сарын 8
- Хасын Хүлэгүүдийн эхний тоглолт: Японы “Alvark Tokyo” багийн эсрэг
- Тоглолтын газар: Токио хотын “Keio” цэнгэлдэх хүрээлэн
Шинэ улирлын хамгийн анхны тоглолтоо Японы аварга багийн эсрэг хийхээр товлогдсон нь “Хасын Хүлэгүүд”-ийн хувьд нэр хүндтэй сорилт байх болно.
Шууд дамжуулалт
“EASL” лигийн бүх тоглолтуудыг 2025 оны аравдугаар сарын 8-наас эхлэн 2026 оны гуравдугаар сарын 22-ныг хүртэл “PSN” телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулах юм.