Сар шинийн барилдааны эхний даваануудад хүчит арслангууд тахим буулгалаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Өлзийсайхан

Дашчойлин хийдийн нэрэмжит, сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд дуулиантай эхэллээ. Бөх сонирхогчдын зүгээс түрүү, үзүүр булаалдана гэж таамаглаж байсан хэд хэдэн хүчтэй арслангууд эхний болон хоёрын даваанд өвдөг шороодов.

Барилдааны явцад гарсан гэнэтийн хожигдлууд:

  • Нэгийн даваанд: Өндөр хүлээлттэй байсан Өмнөговь аймгийн арслан С.Доржпалам Завханы начин Э.Дарамсэнгэд, Өвөрхангайн цэргийн арслан Б.Өлзийсайхан Төв аймгийн начин Х.Мягмарсүрэнд тус тус тахим буулгаж, үзэгчдийг гайхшрууллаа.
  • Хоёрын даваанд: “Алтан цом”-д бэлтгэл сайтай байсан Булганы арслан Б.Очирхүү жүдогийн улсын аварга, аймгийн начин Б.Гончигсүрэнд өвдөг шороодсон бол Баян-Өлгийн арслан Е.Көптилек цэргийн начин Г.Биндэрьяад унав.
  • Бусад учраа: Баянхонгорын арслан Ч.Алтангэрэл аймгийн заан Э.Төмөрсүхэд, Хэнтийн цэргийн арслан Д.Цэрэнням аймгийн арслан П.Жаргалсайханд тус тус тахим буулгалаа.

Энэ жилийн аймаг, цэргийн барилдаан залуу бөхчүүдийн авхаалж самбаа, бэлтгэл сургуулилалт өндөр байгааг харуулж, тун өрсөлдөөнтэй үргэлжилж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй