Сар шинийн өдрүүдэд хоолны хордлого, гэдэсний халдвараас сэргийлэх зөвлөмж

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Сар шинийн баярын өдрүүдэд хоолны хордлого, гэдэсний халдварт өвчнөөс сэрэмжлүүлж байна

Сар шинийн баярын үеэр олон төрлийн хоол, салад, зууш зэрэг хүнсийг олноор бэлтгэж хэрэглэдэг тул хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг. Иймээс хүнс худалдан авалт, хадгалалт, бэлтгэл, хэрэглэлтийн үеийн ариун цэврийг тогтмол хангах шаардлагатай.

Хүнсний бүтээгдэхүүн авахдаа баталгаатай худалдааны цэг сонгож, гарал үүсэл тодорхой, хугацаа, нөхцөл нь зөв бүтээгдэхүүн сонгоно. Хоол хийхийн өмнө гараа сайтар угааж, хоолонд хүрэх бүх хэрэгслийг угааж цэвэрлэснээр бохирдлоос үүдэлтэй эрсдэлийг бууруулна.

Сэргийлэх арга хэмжээ:

  1. Хүнсээ баталгаатай газраас худалдан авах
  2. Хоол бэлтгэхийн өмнө гараа заавал угаах
  3. Аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав зэрэг бүх хэрэгслийг сайтар угааж цэвэрлэх
  4. Бялуу, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд зөв хадгалах
  5. Дээрх түргэн муудах хүнсийг 24 цагаас илүү хадгалахгүй, хэмжээг тааруулан бэлтгэж хэрэглэх
  6. Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
  7. 0.5–2 литрийн савалгаатай ундаа, айргийг ам дамжуулан уухгүй байх
  8. Хордлого, халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй