“Сэлэнгэ Бодонс” шинэ НБА тоглогчийн нэрийг есдүгээр сард зарлана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Сэлэнгэ Бодонс” шинэ НБА тоглогчийн нэрийг есдүгээр сард зарлана

Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд өнгөрсөн улиралд хүчтэй нэвтрэн орж ирсэн “Сэлэнгэ Бодонс” баг энэ намар дахин олны анхаарлыг татах төлөвтэй байна. Тус баг 2024–2025 оны Үндэсний дээд лигийн улиралд НБА-ийн алдарт тоглогч, дөрвөн удаагийн бүх оддын тоглолтын оролцогч, Олимп ба ДАШТ-ий аварга ДеМаркус Казинс-ыг багтаа элсүүлж, хүрэл медаль хүртсэн нь Монголын сагсан бөмбөгт түүхэн үйл явдал болж байв.

Багийн зүгээс шинэ улирлын бүрэлдэхүүнийг 2025 оны есдүгээр сарын 1-нд албан ёсоор танилцуулна гэж мэдэгдлээ. Одоогоор тэд Монголын шилдэг тоглогчидтой хэлэлцээр хийж байгаа бөгөөд илүү хүчтэй, өрсөлдөх чадвартай баг бүрдүүлэхийг зорьж буй аж.

Мөн “Сэлэнгэ Бодонс” болон “Бодонс Спорт Менежмент” ХХК-ийн мэдээлснээр, тус баг сүүлийн хоёр жилийн хугацаанд НБА-д тоглож байсан 4-5 төвийн тоглогчтой идэвхтэй хэлцэл хийж байгаа бөгөөд шинэ НБА-ын тоглогчийн нэрийг улирлын шийдвэрлэх шатнуудад зарлах төлөвлөгөөтэй байна.

Өндөр түвшний олон улсын тоглогчдыг Монголд авчирч, сагсан бөмбөгийн спортод шинэ эрч хүч оруулж буй “Сэлэнгэ Бодонс”-ын энэ мэдэгдэл нь спорт сонирхогчдын хүлээлтийг улам бүр нэмэгдүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment