Senzu: “cobrazera”-д ирэх оны Топ 20-д багтах нөөц бий

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Senzu

Цахим спортын ертөнцөд Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй “The MongolZ” баг бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт оруулж, “cobrazera” буюу У.Анарбилэгийг албан ёсоор үндсэн тамирчнаар бүртгэлээ. Өдгөө 20 настай түүний хувьд “The Huns” багийн төлөө 2025 онд 207 гаруй мап тоглож, 1.16 үзүүлэлттэй байсан бөгөөд “HLTV”-ээс гаргасан ирээдүйтэй 50 залуу тоглогчийн 21-д бичигдсэн чансаатай тамирчин юм.

Senzu шинэ хамтрагч “cobrazera”-ийн талаар: “Түүнд ирэх оны Топ 20 тамирчны нэг болох нөөц бололцоо, шаргуу зан чанар бий” хэмээн итгэл дүүрэн өгүүлжээ.

cobrazera

Шинэ бүрэлдэхүүн ба ирэх оны төлөвлөгөө

Багийн бүрэлдэхүүн шинэчлэгдсэнээр дараах байдалтай боллоо:

  • Үндсэн тамирчид: bLitz (ахлагч), mzinho, Techno, 910, cobrazera.
  • Сэлгээ ба дасгалжуулагч: Senzu (сэлгээ), maaRaa (дасгалжуулагч).

“The MongolZ” баг тактик болон бэлтгэлээ жигдлэх зорилгоор “BLAST Bounty” тэмцээнийг алгасаж, энэ сарын 28-нд эхлэх “IEM Krakow” тэмцээнд гол анхаарлаа хандуулахаар шийджээ. Энэхүү тэмцээн нь тэдний шинэ бүрэлдэхүүнээрээ дэлхийн шилдгүүдтэй тулах анхны том сорилт болох юм.

“The MongolZ” баг нь 1xBet Монголоос үзүүлж буй дэмжлэгтэйгээр олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байгаа бөгөөд багийн гишүүн М.Азбаяр буюу “Senzu” 2025 оны дэлхийн шилдэг 20 тоглогчийн 13 дугаарт жагссан түүхэн амжилт үзүүллээ. Энэ нь Монголоос анх удаа, харин Азийн хэмжээнд 2010 оноос хойш гарч буй хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй