Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
Аравдугаар сарын 6-нд Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи ширүүсэхийг анхааруулж байна.
Цаг агаарын төлөв (2025.10.06, 08:00–20:00)
- Ерөнхийдөө: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас (бороо, нойтон цас) орно.
- Салхи: Баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 9–14 м/с, зарим газраар түр зуур 18–20 м/с хүрч ширүүснэ.
- Температур:
- Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэрийн хөндий: 0…-5°С
- Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүрийн хөндий: 0…+5°С
- Говийн бүсийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал: +18…+23°С
- Говийн бүсийн баруун өмнөд болон хойд хэсэг: +12…+17°С
- Бусад нутгаар: +5…+10°С
Хот орчмын урьдчилсан мэдээ
- Улаанбаатар: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7–12 м/с, зарим үед 14–16 м/с ширүүснэ. Сэрүүсэж +7…+9°С.
- Багануур: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи 7–12 м/с, зарим үед 15–17 м/с хүрч ширүүснэ. +8…+10°С.
- Тэрэлж: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи 5–10 м/с, зарим үед 12–14 м/с хүрч ширүүснэ. +6…+8°С.
Өглөөний 05 цагийн байдлаар Улаанбаатар хотод: Агаарын температур 0°С орчим, харьцангуй чийг 20%, агаарын даралт 866 гектопаскаль байсан бөгөөд даралт өдөртөө өсөх төлөвтэй.