Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээллээр энэ сарын 24-ний байдлаар нийт 38 хүн угаарын хийнд өртсөнөөс нэг өрхийн хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ. Хүйсийн харьцааг авч үзвэл 40 хувь нь эмэгтэйчүүд, 60 хувь нь эрэгтэйчүүд байна.
Байршлаар нь тооцвол Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн иргэд угаарын хийнд өртөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
Сонирхолтой нь, энэхүү тохиолдлоос нэг хоногийн өмнө мөн гурван хүн угаартаж амь насаа алдсан нь угаарын хийтэй холбоотой эрсдэлийг улам анхааруулж байна.