Шарсан төмс эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүйг анхаарууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Шарсан төмс эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүйг анхаарууллаа

Дэлхийн хамгийн дуртай хоолнуудын нэг болох шарсан төмс-ийг тогтмол хэрэглэх нь чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ.

The Guardian хэвлэлийн мэдээлснээр, долоо хоногт гурван удаа шарсан төмс идэх нь 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй болох магадлалыг 20%-иар, харин таван удаа идэхэд 27%-иар тус тус өсгөдөг байна.

Судлаачдын дүгнэлтээр, асуудлын гол нь төмсөндөө биш, харин түүнийг бэлтгэж буй арга барилд оршиж байгаа аж. Жишээлбэл:

  • Жигнэсэн, чанасан эсвэл нухсан төмс идэх нь өвчлөх эрсдэлийг ердөө 5%-иар л нэмэгдүүлдэг.
  • Төмсийг бүхэл үрийн бүтээгдэхүүнээр орлуулах нь эрсдэлийг 8%-иар бууруулдаг.
  • Шарсан төмсийг хоол хүнснээсээ бүрмөсөн хасах нь эрсдэлийг 19%-иар багасгадаг байна.

Лондонгийн Хатан хаан Мариагийн нэрэмжит их сургуулийн хоол зүйч Кавтер Хашем (Kawther Hashem) хэлэхдээ, төмсийг хэт их тос, давсгүйгээр бэлтгэж чадвал тэнцвэртэй хооллолтын нэг хэсэг байх бүрэн боломжтойг онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй