Home УлстөрШинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл юу болох вэ? Л.Оюун-Эрдэнэ хоёр чухал үүрэг хүлээнэ

Шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл юу болох вэ? Л.Оюун-Эрдэнэ хоёр чухал үүрэг хүлээнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Л.Оюун-Эрдэнэ

2025 оны зургаадугаар сарын 3-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай асуудлыг хэлэлцэхэд, нууц санал хураалтад оролцсон 82 гишүүний 44 нь дэмжсэн ч, Үндсэн хуулиар заасан 64 саналын босгыг хангаж чадаагүй тул Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоол батлагдсангүй. Иймд Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний удирдсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсонд тооцогдож байна.

Одоо цаашид ямар үйл явц өрнөх талаар дараах байдлаар тайлбарлая:


Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно

  • Үндсэн хуулийн 44.2-т зааснаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоол батлагдаагүй тохиолдолд Ерөнхий сайд огцорсон гэж үзнэ.
  • Энэ нөхцөлд шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор, өөрөөр хэлбэл 2025 оны долдугаар сарын 3-наас өмнө томилох ёстой.
  • Үндсэн хуулийн 40.2-д Засгийн газрын бүрэн эрх шинэ Ерөнхий сайд томилогдсоноор дуусгавар болно гэж заасан.

Л.Оюун-Эрдэнийн үүрэг

Шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл Л.Оюун-Эрдэнэ дараах хоёр үүргийг гүйцэтгэнэ:

  1. Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэх
    Төрийн ажлыг тасалдуулахгүйгээр үргэлжлүүлэхийн тулд УИХ-аас түүнд Ерөнхий сайдын үүргийг түр хугацаанд гүйцэтгэх үүрэг өгсөн.
  2. МАН-ын даргын хувиар намын Их хурлыг зарлан хуралдуулах
    МАН-ын дүрмийн дагуу:
    • 24.2: Намын даргыг Их хурлаар сонгоно.
    • 24.3: УИХ-д олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ.
    Үүний дагуу намын Их хурлаар шинэ даргыг сонгож, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх үйл явцыг эхлүүлнэ.

Ерөнхий сайдын томилгооны дараалал

  • МАН-ын Их хурлаас шинэ даргыг сонгосны дараа тухайн хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ.
  • Ерөнхийлөгч нэр дэвшигчийг хүлээн авч, тав хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлнэ.
  • УИХ хуулийн хугацаанд багтан, Үндэсний их баяр наадмын өмнө буюу 2025 оны 7-р сарын 3-наас өмнө шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой.

Хэрэв энэ хугацаанд шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ тарах хууль эрх зүйн боломж нээгдэнэ. Тиймээс энэ үйл явц зөвхөн улс төрийн биш, Үндсэн хуульт тогтолцооны хувьд ч онцгой ач холбогдолтой юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.