Боловсрол, шинжлэх ухааны яам 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчилж, гурван улирлын тогтолцоо нэвтрүүлэх болсныг албан ёсоор зарлалаа. Энэ өөрчлөлтийн хүрээнд өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгажээ.
Амралтын хуваарь:
- Бага анги:
- Амралт: Арванхоёрдугаар сарын 15 – Нэгдүгээр сарын 26 (6 долоо хоног)
- Хичээл эхлэх өдөр: Нэгдүгээр сарын 26, Даваа гараг
- Дунд анги:
- Амралт: Арванхоёрдугаар сарын 22 – Нэгдүгээр сарын 26 (5 долоо хоног)
- Хичээл эхлэх өдөр: Нэгдүгээр сарын 26, Даваа гараг
- Ахлах анги:
- Амралт: Арванхоёрдугаар сарын 22-ноос
- Эхний 7 хоног: Цахим хичээлтэй
Яамнаас өгсөн мэдээллээр, хүйтний эрч чангардаг улиралд хүүхдүүдийг амраах нь ханиад, томууны дэгдэлтийг бууруулах бодит үр нөлөөтэй гэж үзжээ. Мөн амралтын хугацаа уртсантай холбоотойгоор зургаадугаар сард хичээлийн нэг долоо хоног нэмэгдэнэ. Тодруулбал:
- Зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд шалгалтын долоо хоног явагдаж, үүгээр хичээлийн жил албан ёсоор өндөрлөнө.
Монгол Улсын хуулиар ерөнхий боловсролын сургуулиуд жилийн турш 170-185 хоног хичээллэх үүрэгтэй байдаг бөгөөд шинэ бүтцийн дагуу энэ шаардлага хангагдах юм байна.