Шинэ ургацын ногооны үнэ, худалдааны байршлууд

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Шинэ ургацын ногооны үнэ, худалдааны байршлууд

“Алтан намар-2025” нэртэй төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийслэлийн бүх дүүрэгт зохион байгуулагдаж байна. Нийтдээ 21 цэгт худалдаа гарахаас өнөөдрийн байдлаар тал орчимд нь худалдаачид үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Барилгачдын талбайд болон бусад байршлуудад Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ногоочид, зөгийчид шинэхэн бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа бөгөөд үнэ бага зэрэг хямдарч, нэр төрөл ч нэмэгдсэн байна.

Энэхүү өргөтгөсөн худалдаа ирэх сарын 1 хүртэл үргэлжлэх юм.

Өргөтгөсөн худалдаа гарсан байршлууд:

  • Баянгол дүүрэг – 1-р хороо, “Сэлэнгэ” худалдааны төвийн баруун талд
  • Баянзүрх дүүрэг – 4-р хороо, Жуковын талбай
  • Сүхбаатар дүүрэг – 6-р хороо, “Өлзий” төвийн эсрэг талын хүнсний ногооны контейнер
  • Сүхбаатар дүүрэг – 16-р хороо, Хорооны байрны дэргэд хүнсний ногооны контейнер
  • Чингэлтэй дүүрэг – 2-р хороо, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай
  • Чингэлтэй дүүрэг – 4-р хороо, Бага тойруу гудамж, Барилгачдын талбай
  • Баянзүрх дүүрэг – 1-р хороо, “Сансар” үйлчилгээний төвийн гаднах талбай
nogoonii une 2 1

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй