Шинэ Зеланд Улс 2050 Он Гэхэд Бүх Зэрлэг Муурыг Устгах Төлөвлөгөөгөө Зарлалаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Шинэ Зеланд бүх зэрлэг муураа устгалд оруулна

Шинэ Зеланд Улс өөрийн биологийн олон янз байдлыг хамгаалах томоохон хүчин чармайлтын хүрээнд 2050 он гэхэд тус улс дахь бүх зэрлэг муурыг устгах зорилготой төлөвлөгөөгөө албан ёсоор зарлалаа.

Тус улсын Байгаль хамгааллын сайд Тама Потака-гийн мэдэгдсэнээр, зэрлэг муурууд нь хүйтэн цустай агнах зан төлөвтэй тул 2050 он гэхэд устгах махчин амьтдын жагсаалтад албан ёсоор оруулах шийдвэр гаргажээ. Энэхүү жагсаалтад өмнө нь багтаж байгаагүй зэрлэг муурнаас гадна, тус улсын уугуул шувуу, сарьсан багваахай, гүрвэл, шавьж зэрэг төрөл зүйлийн тоо толгойд сөргөөр нэтгэлдэг амьтад багтдаг юм.

Устгалын Аргууд ба Зорилго:

Сайд Потака зэрлэг муурыг устгалд оруулахдаа хортой зайдсыг өгөөш болгон ашиглах зэрэг төрөл бүрийн аргачлалыг хэрэглэж болохыг дурдсан. Тэрээр энэхүү шийдвэрийн зорилгыг дараах байдлаар тодорхойлжээ:

«Биологийн олон янз байдлыг нэмэгдүүлж, хүрээлэн буй орчныг сайжруулан, бидний харах дуртай үзэсгэлэнтэй байгалийг хамгаалахын тулд эдгээр махчин амьтдын заримыг нь устгах нь зайлшгүй шаардлагатай. Орон нутгийнхаа дархан цаазат газар, далайн эрэг, ой мод нь махчин амьтад бус харин шувуудаар дүүрэн байхыг хүмүүс хүсдэг гэдэгт би итгэлтэй байна.»

Шинэ Зеландын энэхүү шийдвэр нь уугуул амьтдынхаа тоо толгойг эрс нэмэгдүүлж, байгалийн экосистемийг сэргээхэд чиглэсэн үндэсний хэмжээний томоохон алхам юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй